Манай цахим хуудсанд тавтай морилно уу

ФОТО ЗУРГИЙН ЛИНК

Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас 2 дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаж байгаатай холбогдуулан монгол иргэдийн холбоод зохион байгуулах наадмын арга хэмжээний хүрээнд ашиглаж болох гэрэл зургуудийг (134 ш) дараах холбоосоор хүргүүлж байна
дэлгэрэнгүй

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”

Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас 2 дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаж байна.
дэлгэрэнгүй

БЭЙ АРИАГИЙН ХҮҮХДИЙН БАЯР БОЛЛОО.

АНУ-ын баруун эргийн Монголчуудын Эх үрсийн баярыг өнгөрсөн Ням гаригт Сакраменто дахь МБШ-ны Занабазар Төв, БАМХ, Гэр Төв хамтран зохион байгууллаа. Энэ баярт 800 гаруй хүүхэд болон эцэг эхчүүд өргөнөөр оролцож урлагийн тоглолт, хүчит бөхийн барилдаан, хүүхдүүдийн спортын уралдаан тэмцээнийг үзэж сонирхлоо.
дэлгэрэнгүй

Н.ШИНЭ-ОДОД ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИЙГ ГАРДУУЛАН ӨГӨВ

“Калифорнийн Монголчууд” студийн захирал Н.Шинэ-Одыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр ЕКГ-т гардуулан өгөв.
дэлгэрэнгүй

“ГЭР” ТӨВИЙН ТАЙЛАН ТОГЛОЛТ БОЛЛОО

АНУ-ын Сан Францискогийн Бэй Аэриа дахь “Гэр” төв, “Би монгол” сургуулийн сурагчдын “Монгол эрдэнэс” уран бүтээлийн тайлан тоглолт 5 дугаар сарын 8-ний өдөр 7 дахь жилдээ Оакланд хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолтын үеэр тус сургуулийн бүжгийн багш, МУСТА Д.Батзоригийн дэглэсэн “Тува охин” “Үглээ шаазгай” зэрэг шинэ бүжиг, хөгжмийн зохиолч, МУСТА Ц.Төмөрчөдөрийн зохиосон “Би дуучин охин” шинэ дуу, жөгжмүүд үзэгчдэд толилуулав.
дэлгэрэнгүй
 

Follow us

Like us