АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сан Францискогийн Азийн урлагийн музейн захирал Жэй Сю-тэй уулзав.

Гадаад хэргийн сайд Азийн улс орнуудын түүх, соёл, урлагийн талаарх АНУ-даа хамгийн арвин үзмэртэй тус музейд дахин зочилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, тус музейн сан хөмрөгт байгаа манай улстай холбоотой үзмэрүүдийг нэг дор байрлуулахыг хүсэлт болгов. Үндэсний түүх, соёл, урлагаа сурталчлах замаар имиж бүрдүүлэх, улмаар зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар Гадаад хэргийн сайд товч танилцуулж, монголын түүх, соёл, урлагийн бие даасан үзэсгэлэнг хамтран гаргах бололцоо байгааг онцлов. Музейн захирал дээрх хүсэлтүүдийг судлан үзэж, дээр дурдсан асуудлуудаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
дэлгэрэнгүй

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Станфордын их сургуулийн Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төвд зочилж, профессор Ларри Даймондтой уулзав.

Уулзалтын үеэр сайд Л.Пүрэвсүрэн энэ онд Монгол Улс анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулж, ардчилсан тогтолцоог сонгосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид үүнийг төлөвшүүлж, төгөлдөржүүлэхэд энэ чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтдийн санал бодол, зөвлөлгөө чухал болохыг онцлов. Профессор Л.Даймонд сүүлийн үед манай улсад зочлох үеэрээ төрсөн сэтгэгдэл, ялангуяа манай улс дахь ардчиллын өнөөгийн байдал, түүнийг төлөвшүүлэх, төгөлдөржүүлэх талаар өөрийн санал бодлоо хуваалцав.
дэлгэрэнгүй

Сан Францискогийн наадам тэргүүн байранд шалгарав

Гадаад хэргийн яамнаас санаачлан хилийн чанад дахь монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын дунд зарласан “Миний Монгол наадам-2015” уралдаанд Сан Францискогийн наадам тэргүүн байранд шалгарсан байна
дэлгэрэнгүй

Nomadic 5К - гүйлт

Nomadic Hiking Club-ээс 2015.09.12-ны өдөр Бэй Аэриа орчмын монголчууддаа зориулан 5 км-ийн гүйлт, спорт алхалтын өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
дэлгэрэнгүй

Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчид 8 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчид 8 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ өдөр Монгол-Японы эдийн засгийн форум зохион байгуулж, төлөөлөгчдөд зориулж Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал болон хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл хийв.
дэлгэрэнгүй

Mongolian Heritage Day арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна

Калифорнийн их сургуулийн Сан Франциско дахь салбар /San Francisco State University/-ын монгол оюутны холбооноос 9 дүгээр сарын 5-ны 17.00 цагт тус сургууль дээр “Монголын соёлын өвийн өдөр” /Mongolian Heritage Day/ гэдэг арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 [12] 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 »

Follow us

Like us