ЗАРЛАЛ

Калифорни мужийн Берклей хотын "Lacis" музей 2015 оны 2 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 1-ний хооронд Монголын уран бүтээлч С.Төрбурамын хайчилбарын үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байгааг та бүхэнд үүгээр мэдээлж байна.
дэлгэрэнгүй

"Mongolian Business Database" төсөл амжилттай хэрэгжиж байна.

Монголын бизнесийн зөвлөлөөс "Mongolian Business database" төслийг 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж Монголын анхны B2B, B2C портал сайт болох бизнес мэдээллийн www.mongolianbusinessdatabase.com санг интернетэд байршуулсан байна.
дэлгэрэнгүй

Консулын үйлчилгээний хураамж өөрчлөгдлөө

Монгол Улсын Гадаад хэргийн сайдаас өгсөн үүргийн дагуу иргэдэд үзүүлдэг консулын үйлчилгээний чанар, шуурхай, уян хатан байдлыг сайжруулах үүднээс ЕКГ-ын виз болон консулын үйлчилгээний хураамжид энэ оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс өөрчлөлт оруулж, Монгол Улсын гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах хураамж 1 жилийн 20 ам.доллар байсныг бууруулж 10 ам. доллар болголоо.
дэлгэрэнгүй

2015 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19, 20-НЫ ӨДРҮҮДЭД ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР АЖИЛЛАХГҮЙ

Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан тус ЕКГ нь 2015 оны 2 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг Та бүхэнд үүгээр мэдээлж байна.
дэлгэрэнгүй

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА ИРГЭДТЭЙГЭЭ ЗОЛГОВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн шинийн гуравны өдөр хилийн чанад дахь 26 Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрын тэргүүн болон монгол иргэдийн байгуулсан Монголчуудын зөвлөл, Монгол хэлний сургууль, Монгол судлалын төв, оюутны холбоо, хүүхэд эмэгтэйчүүд, хэвлэл мэдээлэл, радио нэвтрүүлэг, спорт, соёлын зэрэг 38 төрийн бус байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
дэлгэрэнгүй

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй төлөөлөгчид Сан Франциско хотод айлчилж байна

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй төлөөлөгчид “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд тус хотод ажлын айлчлал хийж байна. Төлөөлөгчид айлчлалын эхний өдөр эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг компаниудын нэг болох Абботт компанийн төлөөлөлтэй тус ЕКГ-т уулзаж, элэгний В, С вирусыг илрүүлэх, тоолох оношилгоо, шинжилгээг харьцангуй хямд өртгөөр хийхээр тохирлоо.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 [8] 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 »

Follow us

Like us