КОЛОРАДОГИЙН МОНГОЛ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ц.ЭНХДҮҮРЭНГ БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР ШАГНАВ.

КОЛОРАДОГИЙН МОНГОЛ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ц.ЭНХДҮҮРЭНГ БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР ШАГНАВ.
Колорадо мужийн Монгол сургуулийн захирал Ц.Энхдүүрэнг БСШУСЯ-ны Сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Ерөнхий консулын газрын төлөөлөл гардуулан өглөө.
Ц.Энхдүүрэн багш анх МУИС-ийн хуулийн анги төгсөөд тэндээ багшаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш МУ-ын болон АНУ-ын боловсролын салбарт 22 жил ажилласан байна. 2006 онд анх Колорадогийн Монгол сургуулийг үүсгэн байгуулснаас хойш 3-14 насны 240 гаруй хүүхэд, 20 орчим гадны иргэдэд монгол хэл заажээ. Зөвхөн монгол хэл төдийгүй ардын хөгжим, бүжиг, түүх, шатар, заадаг тул сурагчдын хамт эх орноо сурталчлан олон арга хэмжээг зохиосоор ирсэн. Мөн Денверийн 10 гаруй сургуулийн сурагчдад Монгол орны тухай цувралаар танилцуулжээ.
Тэрээр Монгол сургуулийг байгуулснаас хойшхи туршлагадаа үндэслэн 2016 онд "Монгол хэл, соёлын мэдлэг-I" сурах бичгийг зохион хэвлүүлж сургалтандаа хэрэглэж байна. Цаашид дараагийн шатны номуудыг зохиож, унаган хэл нь англи хэл болсон монгол хүүхдүүдэд сургалтын шинэ хөтөлбөр, стандарт боловсруулахаар судалж байна.

Follow us

Like us