КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Оакланд хотноо болох АНУ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 2016 оны 11-р сарын 19-ний Бямба гарагт 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх,
2. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,
3. Бүх төрлийн итгэмжлэл хүлээн авах,
4. Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох,
5. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох,
6. Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах,
7. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах,
8. Буцах үнэмлэх олгох материал хүлээн авах зэрэг болно.

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай www.sanfrancisco.mfa.gov.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, мэдүүлэг бөглөхдөө зөвхөн монгол хэлээр галиглан бичнэ үү.
Консулын үйлчилгээ үзүүлэх хаяг:
Oakland Technical High School
4351 Broadway
Oakland, CA 94611

Анхаарах зүйлс: 16-гаас дээш насны иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа хурууны хээ өгөх тул өөрийн биеэр ирэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, аль эсвэл хуулбарыг /гаргацтай гарсан/ авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаарыг сайтар тодруулж, заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байвал сайн/ шаардлагатайг анхаарна уу. Консулын үйлчилгээ үзүүлэх өдрөөс өмнө асууж лавлах, тодруулах зүйл гарвал sanfrancisco@mfa.gov.mn цахим шуудан болон 415 622 4000, 415 999 8892 дугаарын утсанд хандаж зөвлөгөө авч болно. Ерөнхий консулын газар 2016 оны 11 дүгээр сарын 15

Follow us

Like us