“Номадик” клубын 4 жилийн ой боллоо

“Номадик” клубын 4 жилийн ой боллоо
Сан Францискогийн Бэй Аэриагийн “Номадик” клубын 4 жилийн ой 3 дугаар сарын 25-ны өдөр Волнат Крик хотноо зохион байгуулав.
Тус клуб нь 2013 онд байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр гүйлтийн тэмцээнийг ЕКГ-тай хамтран уламжлал болгон зохион байгуулж ирснээс гадна уулын авиралтыг байнга зохион байгуулдаг юм.
Ойн арга хэмжээний үеэр олс таталт, волейбол, АХА, фото болон болон гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулснаас гадна тус клубын шилдэг аялагч, шилдэг ивээн тэтгэгчид шагнал гардуулав. Энэ жилийн арга хэмжээнд Бэй Аэриад тоглолт хийж байгаа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид, зохион байгуулагчид ирж оролцсон нь онцлог байлаа.
Эрүүл амьдралын хэвшилд хамтран суралцах, найз нөхдийнхөө хүрээг тэлэх энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Номадик” клубын хамт олон, оролцсон хүмүүст талархлаа илэрхийлье.

Follow us

Like us