КОЛОРАДО МУЖИЙН ДЕНВЕР ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

КОЛОРАДО МУЖИЙН ДЕНВЕР ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Колорадо мужийн Денвер хотод 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр10.00-20.00
3-ны өдөр 10.00-16.00 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:
1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх,
2. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,
3. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,
4. Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох,
5. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох,
6. Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах,
7. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах,
8. Буцах үнэмлэх мэдүүлэх материал хүлээн авах
9. Бүх төрлийн үйлчилгээний талаар заавар, зөвлөгөө өгөх
Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай www.sanfrancisco.consul.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, мэдүүлэг бөглөхдөө монголоор бичнэ үү.
Консулын үйлчилгээ үзүүлэх хаяг:
Auraria Campus Recreation Fitness Center. 1000 Larimer st., Denver CO 80204
Анхаарах зүйлс: 16-гаас дээш насны иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа хурууны хээ өгөх тул өөрийн биеэр ирэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, аль эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбарыг /гаргацтай гарсан/ авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаарыг сайтар тодруулж, заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байвал сайн/ шаардлагатайг анхаарна уу.
Консулын үйлчилгээ үзүүлэх өдрөөс өмнө асууж лавлах, тодруулах зүйл гарах, дурьдсан цагт ирэх боломжгүй, цаг тохирох шаардлагатай хүмүүс sanfrancisco@mfa.gov.mn email болон
415 622 4000, 415 999 8892 дугаарын утсанд хандана уу.
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар
2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Follow us

Like us