#ХариуцлагатайАялцгаая “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аян

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСАД СУУГАА АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ САН ФРАНЦИСКО ХОТОД СУУГАА ЕКГ “Хариуцлагатай аялцгаая” сурталчилгааны аян гэж юу вэ? АНУ-ын ЭСЯ, Гадаад харилцааны яамтай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор богино хэмжээний баримтат кино бэлтгэн олон нийтэд хүргэх аяныг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлээд байна. Эдгээр баримтат кинонд АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, суралцахаар очсон сургуулиа хаях зэргээр өөрийн визээ зориулалтынх нь дагуу ашиглаагүй бөгөөд сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо буцан ирж, АНУ-д олж авсан мэдлэгтээ тулгуурлан амжилттай ажиллаж, нийгэмд хувь нэмрээ оруулж буй үлгэр жишээ болохуйц иргэдийн төлөөлөл оролцох юм. Та бүхэн дараах линкээр эдгээр иргэний бичлэгийг үзэх боломжтой. https://www.youtube.com/watch?v=0M6VCoJvzDM https://www.youtube.com/watch?v=veTCzS1DmHA https://www.youtube.com/watch?v=_tXwIr-dnf8

Follow us

Like us