Ерөнхий консул Э.Галбадрал АНУ-ын Техас мужийн Даллас, Хьюстон хотуудад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

ЕКГ-аас 2017 оны 12 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд АНУ-ын Техас мужийн Даллас болон Хьюстон хотуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзах уулзалтуудыг амжилттай зохион байгуулав. ЕКГ-аас иргэдтэй уулзах уулзалтыг Даллас хотод 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж, Даллас хотод сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын аж амьдралын талаар судалж, Ерөнхий консул Э.Галбадрал тэдэнтэй санал солилцож, ЕКГ-аас консулын үйлчилгээг газар дээр нь үзүүлэв. Мөн 12 дугаар сарын 03-ны өдөр тус мужийн Хьюстон хотод иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж, уулзалтад тус хотод сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл болох нийт 20 гаруй монгол иргэд тэдгээрийн гэр бүлийн гишүүд оролцож, ЕКГ-ын цаашид хийх ажлын төлөвлөгөө болон иргэдэд консулын үйлчилгээг түргэн шуурхай, хугацаа алдахгүй үзүүлэх боломжууд болон консулын үйлчилгээтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө, зөвлөмжүүдийг өгч ажиллав. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдэд газар дээр нь консулын үйлчилгээг үзүүлэв.

Follow us

Like us