ЛОС АНЖЕЛЕС ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Text Example

ЛОС АНЖЕЛЕС ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар ЛОС АНЖЕЛЕС хотод

2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 10.00-20.00 цаг

2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 10.00-16.00 цагуудад

KOKO CARGO

180 S Western ave, Los Angeles

CA 90004

хаягт байрлах байранд КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ.

Үүнд:

1. Иргэний үнэмлэх олгох бүртгэл хийх /16 нас хүрсэн иргэд/ , сунгах /25, 45 хүрсэн иргэд/

2. Бүх төрлийн итгэмжлэл, гарын үсэг, бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг баталгаажуулах

3. Гэрлэлтийн гэрчилгээний материал хүлээн авах

4. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох

5. Гадаад паспорт шинээр авах материал хүлээн авах

6. Буцах үнэмлэх авах материал хүлээн авах

7. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах

8. Иргэний бүртгэл, консулын үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх зэрэг болно.

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай www.sanfrancisco.consul.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж, холбогдох маягтыг бөглөн ирнэ үү. Мэдүүлэг бөглөхдөө зөвхөн монгол хэл /крилл үсэг/-ээр бичнэ үү.

Анхаарах зүйлс: 16-гаас дээш насны иргэд иргэний үнэмлэх авах, 25, 45 насны сунгалт хийлгэх бүртгэлд хамрагдах иргэд зөвхөн өөрийн биеэр ирж хурууны хээ өгнө. Эдгээр иргэд гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь эсхүл хуулбарыг /гаргацтай гарсан/ цаасаар буюу дижитал байдлаар авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, төрсний гэрчилгээний дугаарыг сайтар тодруулж, заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байвал сайн/ шаардлагатайг анхаарна уу. Бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж, маягтыг алдаагүй үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөн ирнэ үү.

Лавлаж тодруулах зүйлийг sanfrancisco@mfa.gov.mn, sanfrancisco.mng@gmail.com цахим шуудан болон 4156224000 дугаарын утсанд хандаж лавлана уу.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар

2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Follow us

Like us