МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ ЗАЛУУЧУУДТАЙ УУЛЗАВ

Text Example

Ерөнхий консул Э.Галбадрал АНУ-ын баруун эрэгт мэдээлэл технологийн мэргэжлээр ажиллаж буй Др. Ш.Баатар тэргүүтэй залуучуудыг энэ оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт хүлээн авч уулзав.

Ерөнхий консул Э.Галбадрал мэдээллийн технологийн салбарын хөгжил, түүний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, энэ салбарыг бусад салбаруудад хэрхэн үр ашигтай нэвтрүүлэх боломжийн талаар, мөн цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцлоо.

Манай залуус маань дэлхийн оюуны ертөнцийн нэг болох мэдээлэл технологийн салбарт өөрийн гэсэн гарцтай болно гэдэгт итгэл төгөлдөр байна гэдгийг Э.Галбадрал тэмдэглээд АНУ-д энэхүү чиглэлээр сурч, хөдөлмөрлөж байгаа залуусыг Ерөнхий Консулын зүгээс цаашид ч анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Follow us

Like us