Улс төрийн харилцаа

Дипломат харилцаа:

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа 1987 оны 1 дүгээр сарын 27-нд тогтоож, Монгол Улс Элчин сайдын яамаа 1989 оны 3 дугаар сар, АНУ 1988 оны 4 дүгээр сард нээсэн.

Харилцааны түвшин:

Хоёр орны стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан Иж бүрэн түншлэлийн харилцаа

Дээд хэмжээний харилцан айлчлал:

Монголын талаас:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбатын АНУ-д хийсэн айлчлал /1991 он/
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн АНУ-д хийсэн айлчлал /2004/
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын АНУ-д албан ёсны айлчлал /2007/
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д албан ёсны айлчлал /2011/

Америкийн талаас:

  • АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн Монгол Улсад хийсэн айлчлал /2005 он/
  • АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэний Монгол Улсад албан ёсны айлчлал /2011/

Хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт, зөвлөл:

  • Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт
  • Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөл

Элчин сайд нар:

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл /2013 оноос/

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Пайпер А.У.Кемпбэлл /2012 оноос/

ЭСЯ-уудын вэбсайт:

Монгол Улсын Элчин сайдын яам: http://www.mongolianembassy.us/english.php

АНУ-ын Элчин сайдын яам: http://mongolia.usembassy.gov/

Follow us

Like us