Боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа

Хоёр тал соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1989 онд байгуулсан.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн сан, Нээлттэй хүрээлэн–Соросын сан болон АНУ-ын Мэдээллийн агентлаг зэрэг байгууллага манай холбогдох яам, их дээд сургууль, бусад байгууллагатай тохиролцох замаар оюутан авч, өөрсдийн зардлаар сургаж байна. 1990 оноос хойш АНУ-ын ЭСЯ-аар дамжуулан Фүүлбрайтын тэтгэлгээр 28 оюутан магистрын сургалтад, Хамфригийн тэтгэлгээр 11 оюутан мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр АНУ-ын их, дээд сургуулиудад 600 гаруй хүн магистр, доктарын зэрэг хамгаалсан байна.

Эдгээр тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны http://www.mecs.gov.mn/frontpage, АНУ-ын Элчин сайдын яамны http://mongolia.usembassy.gov/ гэсэн вэб хаягуудаар  орж үзэх боломжтой.

Follow us

Like us