Хүний хөгжлийн сангийн мөнгө авах

Монгол Улсын иргэн та Хүний хөгжлийн сангаас Иргэний хишиг, хувь мөнгөө авахын тулд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх шаардлагатай бөгөөд дараахь материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

1. Иргэний хишиг, хувь мөнгө авах итгэмжлэл

2. АНУ-д оршин суугаа тодорхойлолт

3. Гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбар, 18 хүртэлх насны хүүхдийн тухайд төрсний гэрчилгээний хуулбар

4. АНУ-д хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэхний хуулбар

5. Итгэмжлэл, тодорхойлолт авах үйлчилгээний хураамж 15 ам.доллар /зөвхөн money order/

Дээрх материалыг бүрдүүлж, Ерөнхий консулын газарт өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Нэмэлт шаардлага, тайлбар:

  • Итгэмжлэлийг зөвхөн крилл үсгээр бичнэ.
  • Итгэмжлэлийг аль болох урт хугацаатай буюу 3 жил хугацаатайгаар олгох нь зохимжтой байдаг.
  • Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
  • Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.
  • Таны итгэмжлэл ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
  • Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.

А. ИТГЭМЖЛЭЛ гэж Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу /62.3-Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ/ АНУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэд Монгол Улсад аливаа эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрийгөө төлөөлүүлэн бусдад эрх олгож, тэднээр үйлдэл хийлгэхийг хүсэмжилсэн баталгаажсан бичиг юм.

Б. ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.

Та ЕКГ-аар дамжуулан АНУ-д оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм.

Follow us

Like us