Төрсний бүртгэл

Монгол Улсын харъяат иргэд болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлдэг журамтай. Үүнээс дээш хоногийн дотор бүртгүүлээгүй бол хугацаа хоцорсон бүртгэл гэж үзэх бөгөөд 1 жилээс дээш хугацаанд бүртгүүлээгүй бол төрсний бүртгэлгүй гэсэн лавлагаа авсны дараа бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:  

  • 1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд, гаргацтай бөглөх
  • 2. Төрсний гэрчилгээ авах дараах өргөдлүүдээс эцэг, эх тохирох маягтыг бөглөнө (Өргөдөлд эцэг, эх хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн АНУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна) :
  • - Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг татах
  • - Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг бөглөх загвар татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн маягт татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн маягт бөглөх загвар татах
  • - Хүүхдийг эхээр нь овоглоход  гаргах өргөдлийн маягт татах
  • - Хүүхдийг эхээр нь овоглоход  гаргах өргөдлийн маягт бөглөх загвар татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эхийн өргөдлийн маягт татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эхийн өргөдлийн маягт бөглөх загвар татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эцгийн өргөдлийн маягт татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эцгийн өргөдлийн маягт бөглөх загвар татах
  • 3. Эцэг, эхийн иргэний хүчинтэй цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/ Гадаад паспорт, хуучин иргэний үнэмлэхээр үйлчлэх боломжгүй. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим иргэний үнэмлэхээ аваагүй иргэд ЕКГ-т биеэр ирж шинэчилсэн бүртгэлд хамрагдана уу.
  • 4. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол энэ нь Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бүртгэлд ордоггүй тул тус ЕКГ-т гэрлэлтээ бүртгүүлж болно. Гэрлэлтийг бүртгэхэд хосууд заавал биеэр ирнэ)
  • 5. Хүүхэд АНУ-д төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (Birth certificate)
  • 6. Үйлчилгээний төлбөр 30 ам.доллар. Материалыг шуудангаар илгээх тохиолдолд төлбөрийг зөвхөн Money order-оор авна.

Анхаарах:

Эцэг эх өөрийн биеэр ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол шуудангаар илгээх ба төрсний гэрчилгээг буцааж хүлээн авах дугтуйг (төлбөрийг хийсэн, хаягласан) хамт хийж илгээнэ үү. Tracking number бүхий баталгаат шууданг сонгоно уу.

ЕКГ материалыг хүлээн авч хянаад бичиг баримтын бүрдүүлэлт бүрэн тохиолдолд төрсний бүртгэлд бүртгэн авч, төрсний гэрчилгээ бичиж, төрсний бүртгэлийн маягтын хамт буцах дугтуйд хийж АНУ-д оршин суугаа хаягаар хүргүүлнэ. Эцэг, эх шууданг хүлээн авмагцаа төрсний гэрчилгээг авч үлдэн, маягтад /Маягтын А Б тал 2-ийн аль алинд эцэг эх гарын үсэг зурж, бүртгүүлсэн хүн гэдэгт эцэг эхийн аль нэг нь гарын үсэг зурна/  гарын үсэг зурж буцаан хайгч дугаар/tracking number/-тай шуудангаар ЕКГ-руу илгээнэ.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй, эцгээр нь овоглож байгаа хүүхдийн төрснийг бүртгэхдээ төрсний бүртгэлээс гадна эцэг тогтоолтын бүртгэл хийдэг тул мөн эцэг тогтоолтын бүртгэлийн маягт бичигддэг. Энэ маягтад мөн гарын үсэг зурна. ЕКГ эцэг, эхийн гарын үсэг зурсан маягтыг хүлээн авч баталгаажуулан Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээснээр хүүхдийн төрсний бүртгэл Монгол Улсад баталгаажна. 

Шуудангаар бичиг баримт илгээх зааварыг үзнэ үү

Тайлбар: Хэрэв хүүхдийн эцэг, эх Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхээр овоглон бүртгэдэг журамтай. Энэ тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг сануулах нь зүйтэй.

ЕКГ шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрснийг бүртгэх ИУБ-11 маягт, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүүхдийг эцэг, эхийн тус тусдаа гаргасан хүсэлтийг харгалзан эцгээр нь овоглож байгаа бол эцэг тогтоох ИУБ-14 маягтыг бүрдүүлсэн баримт бичиг, эцэг эхээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, баталгаажуулан Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг. Шинээр төрсөн хүүхдийн бүртгэлийн баталгаажуулалт 30-60 хоногт хийгддэг.

Шинээр төрсөн хүүхдийн эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол эцэг, эхийн 2-уулангийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж болно. Монгол Улс нь иргэний давхар харьяалалыг одоогийн байдлаар хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул хүүхэд гадаад улсын иргэнээр бүртгүүлсэн тохиолдолд Монгол Улсын төрсний бүртгэлд бүртгэх боломжгүй болно.

Шинээр төрсөн хүүхдэд Хүний хөгжил сангаас сар бүр олгодог тэтгэмжийг хүүхдийн эх, Монголд байгаа ар гэрийнхэндээ тус ЕКГ-аар дамжуулан итгэмжлэл илгээн авч болно.

Follow us

Like us