Итгэмжлэл олгох

АНУ-д оршин суугаа Иргэн та өөрийн эрх, хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараахь материалыг бүрдүүлсэн байна.

Бүрдүүлэх материал:

  • Монгол Улсын гадаад паспорт /хүчинтэй/, эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/ний хуулбар /хүчинтэй/ (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
  • 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхдийн төрсний гарчилгээний, 16-18 насны хүүхдийн иргэний үнэмлэх /ар, өвөр/-ийн хуулбар  
  • Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж  

Дээрх материалыг бүрдүүлж, Ерөнхий консулын газарт өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Нэмэлт шаардлага, тайлбар:

  • Итгэмжлэлийг зөвхөн крилл үсгээр бичнэ.
  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 сараас 3 хүртэлх жил байж болно.
  • Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
  • Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна. 
  • Таны итгэмжлэл ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
  • Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.

Үйлчилгээний хураамж-30 ам.доллар /шуудангаар илгээх тохиолдолд зөвхөн money order/
Жич: Хүүхдийн мөнгө авах, тэтгэвэр, тэтгэмж авах итгэмжлэл-15 ам доллар
           
Дараахь холбоосоор орж, итгэмжлэлийн маягтыг хэвлэн авч тод хар өнгийн балаар итгэмжлэлээ гаргацтай бичнэ. Хэрхэн бичих загварыг харна уу.

 

Маягт 1

Итгэмжлэл 1 хүн /Ерөнхий

Итгэмжлэл 2 хүн /Ерөнхий

Итгэмжлэл 3 хүн /Ерөнхий

Загвар маягт харах

Маягт 2

Орон сууц /1 өмчлөгч/

Орон сууц /2 өмчлөгч/

Орон сууц /3 өмчлөгч/

Загвар маягт харах

Маягт 3

Хашаа, байшин /1 өмчлөгч

Хашаа, байшин /2 өмчлөгч

Хашаа, байшин /3 өмчлөгч

Загвар маягт харах

Маягт 4

Үл хөдлөх хөрөнгө /1 өмчлөгч/

Үл хөдлөх хөрөнгө /2 өмчлөгч/

Үл хөдлөх эд хөрөнгө /3 өмчлөгч/

Загвар маягт харах

Маягт 5

Шүүхэд төлөөлөх

Загвар маягт харах

Маягт 6

Тэтгэвэр авах

Тэтгэвэр тогтоолгох

Загвар маягт харах

Загвар маягт харах 

Маягт 7

Хадгаламж захиран зарцуулах

Загвар маягт харах

Маягт 8

Хүүхдийн мөнгө авах /1 хүүхэд/

Хүүхдийн мөнгө авах  /1-ээс дээш хүүхэд/

Загвар маягт харах

Маягт 9

Газар авах /1 хүн/

Газар авах /2 хүн/

Газар авах /3 хүн/

Цахим шалгаруулалт

Загвар маягт харах

Маягт 10

Иргэний үнэмлэх, гадаад паспорт авах

Загвар маягт харах

Маягт 11

Хүүхэд харгалзан авчрах (монголоос авчрах)

Загвар маягт харах

Маягт 12

Хүүхэд харгалзах авч явах (гадаадад зорчих)

Загвар маягт харах

Маягт 13

Хүүхэд харгалзах авч явах захидал(англи хэлээр)

Загвар маягт харах

Маягт 14

Гэр бүл цуцлах

Загвар маягт харах

Өргөдөлийн загвар харах

 

Follow us

Like us