Баримт бичгийн хуулбар баталгаажуулах

Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн гэрчилгээ, боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг ЕКГ гэрчилнэ. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй. Хэрэв шуудангаар илгээх бол эх хувийг хамтад нь явуулах шаардлагатай бөгөөд эх хувийг буцаан авахын тулд буцаах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.

Үйлчилгээний хураамж 10 ам.долларын money order хамт ирүүлнэ үү.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Follow us

Like us