Гадаад паспортын хугацаа сунгуулах

АНУ-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа сунгуулах тохиолдолд паспортын хүчинтэй хугацаа дуусахаас  1-2 сарын өмнө сунгуулах хүсэлтээ ЕКГ-т тавих бөгөөд дараахь материалыг бүрдүүлж шуудангаар илгээх, эсхүл өөрийн биеэр авчирна:

1. Паспортын хугацаа сунгалтын хуудас

2. Паспорт

3. Паспортын хүчинтэй хугацааг нэг жилээр сунгахад 10 ам.доллар бөгөөд хүчинтэй хугацааг 1-5 хүртэл жилийн хугацаагаар сунгана. Үйлчилгээний төлбөрийг зөвхөн Money order хэлбэрээр вах бөгөөд өргөдөлд дурдсан хугацаатайгаа дүйцсэн төлбөр байх шаардлагатай.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Зөвлөмж: Гадаад паспортыг 1-ээс 5 жилийн хугацаагаар зөвхөн 2 удаа сунгах боломжтой учраас паспортоо удаан хугацаанд ашиглахын тулд аль болох урт хугацаагаар сунгуулж байхыг зөвлөж байна.Түүнчлэн 2002 оны 11 дүгээр сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспортыг сунгахгүй тулийм паспорттай иргэд шинээр паспорт авах шаардлагатай.

Follow us

Like us