Баримт бичиг орчуулах, орчуулга баталгаажуулах

Ерөнхий консулын газар иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний баталгаат орчуулга хийнэ. Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Орчуулга хийлгэх баримт бичгийн эх хувь,
  2. Үйлчилгээ авахаар хандсан иргэний гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх,
  3. Үйлчилгээний хураамж: Орчуулгын төлбөр 10 ам.доллар, орчуулга гэрчилсний төлбөр 15 ам.доллар, нийт 25 ам.доллар /зөвхөн money order-ийн хэлбэрээр авна/

Жич: Иргэн өөрөө баримт бичгээ орчуулаад, манай газраар орчуулгаа гэрчлүүлсэн тохиолдолд зөвхөн орчуулга гэрчилсний 15 ам.доллар төлнө. Дээр дурдсанаас бусад төрлийн баримт бичгийн орчуулга хийхгүй.

Хэрэв өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд дээрх баримт бичгийг бүрдүүлэн шуудангаар ирүүлэх бөгөөд баталгаат орчуулгаа буцаан авах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Follow us

Like us