Шуудангаар бичиг баримт илгээх заавар

1. Хэрэв иргэн та ЕКГ-т өөрийн биеэр ирэх боломжгүй бол бичиг баримтаа ЕКГ-ын хаягаар шуудангаар явуулж болно.

Шуудан илгээх хаяг:

Consulate General of Mongolia, 465 California Street, Suite 200, San Francisco, CA 94104

415-622-4000

2. Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах.

3. Үйлчилгээний хураамжийн money order хийсэн эсэхийг шалгах. Бэлэн мөнгө хийж болохгүй.

4. Бичиг баримт илгээхдээ USPS, FedEx, UPS зэрэг шуудан хаана явааг хянах үйлчилгээтэй (Tracking service)  компаниудыг сонгохыг зөвлөж байна.

5. Хэрэв паспорт, буцах үнэмлэх, төрсний гэрчилгээ, баталгаат орчуулга зэрэг бичиг баримт буцааж авахаар бол буцах төлбөр төлсөн буцах дугтуйг дотор нь хийж явуулах, тухайн шуудангийн Certified Mail үйлчилгээг хэрэглэх. Эдгээр бичиг баримт нь үнэт цаас тул буцаан авах дугтуй нь хатуу, усанд норохооргүй байвал зохимжтой.

6. Буцах дугтуйн дээрээ  хүлээн авах хаяг, гар утасны дугаараа бичих шаардлагатай.

7. Хэрэв та тухайн хаягнаасаа нүүх бол ЕКГ-тай утсаар болон и-мэйлээр холбогдож мэдэгдэх.

8. Баталгаагүй шуудангаар илгээсэн бичиг баримт алдагдсан  тохиолдолд ЕКГ хариуцлага хүлээхгүй.

Follow us

Like us